Dark Light
Нийгэм | 2021-03-23

Төр хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгүүдийн анхны хурал болов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд гаргах, нийгмийн хөгжлийн сан байгуулах, бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах гэсэн гурван чиглэлд төр, хувийн хэвшлийн ажлын хэсгийг байгуулж, ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд ажлын хэсгүүдийн анхдугаар хурал боллоо.

Тус хуралд УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Г.Дамдинням, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны дарга С.Тэнгис, ХХМТГ-ын Цахим хөгжлийн газрын дарга Л.Энхбат болон боловсролын технологийн компанийн төлөөллүүд оролцсон юм.

Бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Г.Дамдинням ахлах юм. Тэрбээр хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар дижитал шилжилтийг маш идэвхтэй дэмжин ажиллаж байгаа. Үүнийг хэрхэн ард иргэдэд энгийнээр ойлгомжтой хүргэх, гар утсаар ярихаас бусдаар айдаггүй харилцаж чадах дижитал хэрэглээг бий болгох чиглэл рүү яаж явах уу гэдэг тал дээр мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авч, хөтөлбөр болгон боловсруулж, батлуулна. Удахгүй УИХ-ын чуулганаар дижитал шилжилттэй холбоотой багц хуулийн төслүүд хэлэлцэгдэнэ. Тэдгээр хуульд үзэл санааг нь хэрхэн тусгах вэ гэдэг дээр бид цаашид хамтран ажиллана” гэв.

Тус ажлын хэсэгт оролцож буй хувийн хэвшлийн төлөөллүүд бүх нийтийн тоон бичиг үсгийг сайжруулахаас гадна, хөдөө орон нутаг, алслагдсан сумын интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын хүний нөөцийг асуудлыг анхаарч ажиллах талаар санал оруулсан юм.

Манай улсын 2.2 сая иргэн интернэт болон нийгмийн сүлжээ идэвхтэй хэрэглэдэг, гар утсаар дамжуулан нийгмийн сүлжээ идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.1 сая, санхүүгийн үйлчилгээг хүн амын 49 хувь нь цахимаар авч байгаа бол интернэт банкыг хүн амын 27 хувь нь ашиглаж байгаа ч тоон бичиг үсгийн боловсролтой иргэн нь 32 хувийг эзэлж байгаа нь өнөө цагт хангалтгүй байна гэсэн судалгаа гарсан ажээ. Иймээс бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах нь дижитал шилжилтийн эрин үед чухлаар хөндөгдөж байгаа юм.

Бүх нийтийн тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах төр, хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсэг нь хоёр хэсгээс бүрэлдэх бөгөөд нэг хэсэг нь зорилтот бүлгийн тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах чиглэлд төлөвлөгөө боловсруулах бол хоёр дахь хэсэг нь боловсролын системд өөрчлөлт оруулах, хүүхдүүдэд цэцэрлэгийн наснаас нь тоон бичиг үсгийн чадавхыг олгох чиглэлд урт хугацааны бодлого боловсруулах Боловсролын яаманд танилцуулах юм.

Үр дүнд нь ирэх 2024 он гэхэд цахим орчны гэмт хэрэг 50 хувь буурах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийг хүртээмжийг 50 хувиар нэмэгдүүлэх, мэдээлэл харилцаа холбоо технологийн чадавхыг 50 хувьд хүргэнэ хэмээн тооцоолж байна.

СТАРТАПУУДЫН НЭГДСЭН АЛСЫН ХАРААГ ТӨР ДЭМЖИНЭ

Төр, хувийн хэвшлийн хамтарсан хоёр дахь ажлын хэсэг нь нийгмийн хөгжлийн сан /shared vision fund/ байгуулах асуудал юм. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Г.Амартүвшин ахлах юм.

Нийгмийн хөгжлийн сан  нь стартапуудын нэгдсэн алсын харааг төр дэмжих чиглэлд ажиллах юм. Тус ажлын хэсэгт оролцож буй төр болон хувийн хэвшлийн төлөөллүүд гарааны бизнесийн экосистемийг бүрдүүлэх бодлогын зөвлөмж боловсруулах чиглэлд нэг хэсэг нь ажиллах бол хоёр дахь хэсэг нь нийгмийн хөгжлийн сан дээр төвлөрч ажиллах юм. Ингээд сарын хугацаанд боловсруулсан саналаа Засгийн газар хүргүүлэх ажээ.

ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА ЭЛЧИН  САЙДЫН ЯАМДУУД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫГ ХАРИУЦСАН АТТАШЕТЭЙ БОЛЖЭЭ

Төр, хувийн хэвшлийн хамтарсан гурав дахь ажлын хэсэг бол харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын зах зээлд гаргах явдал юм. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Х.Ганхуяг ахлах юм.  Тэрбэээр хурлын үеэр PayPal, Stripe -аар төлбөр авдаг болох боломжийг бий болгох чиглэлд Монгол Улсын Сангийн яам, Монголбанкны хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад, асуудлыг судалж байгаа гэдгийг дуулгасан юм.

Үүний зэрэгцээ, Стартап маркетинг спэйс ХХК-ийн үүсгэн байгуулагч Ж.Золзаяа хэлэхдээ Токио, Сингапур, Сан-Франциско зэрэг газруудад Монгол Улсын Элчин сайдын яамдад мэдээллийн технологийг хариуцсан атташетай болсон тул энэ ажлын хэсэг боловсруулсан саналаа дээрх хүмүүст давхар хүргүүлж ажиллахаар болов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22