Dark Light
Нийгэм | 2021-03-23

Налайх дүүрэгт өнгөрсөн 24 цагт нийтдээ 6 тохиолдол шинээр бүртгэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Налайх дүүрэгт өнгөрсөн 24 цагийн дотор шинээр зургаан тохиолдол нэмж бүртгэгдлээ. 

Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Ар Жанчивлан амралт рашаан сувиллын газарт 5 тохиолдол нэмж батлагдсан байна. 

Налайх дүүрэгт шинээр батлагдсан тохиолдлуудыг хороогоор танилцуулвал: 

2-р хороо- 3 

7-р хороо- 1

8-р хороо- 2 байна. 

Шинээр батлагдсан эдгээр тохиолдлууд нь өмнөх батлагдсан хүмүүсийн ойрын хавьтлууд байна. 

Дүүргийн Онцгой комисс, Шуурхай штабаас холбогдох журмуудын дагуу байршлаар нь оршин суугчдад мэдээлэл хүргэж, Засаг даргын захирамжийн дагуу хэсэгчилсэн хамгаалалтууд гарган, мэргэжлийн байгууллагууд ариутгал халдваргүйтгэл хийлээ. 

Иймд иргэд та бүхнийг амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зайг ягштал баримтлах, агаар сэлгэлт хийх зэргээр халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж халдварын эрсдлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг уриалж байна.

Эх сурвалж: Налайх дүүргийн шуурхай штаб 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22