Dark Light
Нийгэм | 2021-03-23

Мэргэжлийн хяналтын шалгалтаар 292 зөрчил илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Онцгой Комиссын даргын 09 дугаар тушаал, Нийслэлийн засаг даргын А/161 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 283 улсын /ахлах/ байцаагч нар 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагаас 03 дугаар сарын 23-ны өдрийн 01 цагийн хугацаанд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтад ресторан-175, кафе-21, кофе шоп-22, цайны газар-84, баар-32, хүргэлтийн хоол-5, супер маркет-83, мини маркет-102, хүнсний дэлгүүр-445, хүнсний мухлаг-24, ая тухтай дэлгүүр-17, ТҮЦ-84, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв саун бассейн-21, спорт заал-1, бусад-369 зэрэг нийт 1485 аж ахуйн нэгж, иргэн хамрагдлаа. Шалгалтаар 292 зөрчил илэрч 152 буюу 52.05 хувийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. БЗД-ийн 14 дүгээр хороо, Рич Эпсалон Майнинг ХХК-ийн В март хүнсний дэлгүүр, СХД-ийн 29-р хороо Номин тав трейд ХХК-ийн Номин супер маркет-д Зөрчлийн тухай хуулийн дагуу туc тус арга хэмжээ авч ажиллалаа. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22