Монгол улс, 7 жил тутамд Дэлхийн худалдааны байгууллагаар өөрийн орны худалдааны бодлогыг хянуулдаг юм. 2021 он гарснаар 3 дахь удаагийн ХУДАЛДААНЫ БОДЛОГЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ цахим хурлыг Дэлхийн худалдааны байгууллагатай хамтран зохион байгууллаа.
Тус хуралд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээр ахлуулсан төрийн 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон юм. Харин ШӨХТГ-ын Өрсөлдөөн бодлого, зах зээл судалгааны газар Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль, өрсөлдөөний бодлогын чиглэлээр тайланд тусгах мэдээлэл бэлтгэж оролцлоо.
Хурлын үеэр Өрсөлдөөний тухай хууль, бодлогын талаар Европын холбоо, Канад, ОХУ, БНХАУ зэрэг улс орнуудаас ирүүлсэн асуултуудад хариулж, холбогдох мэдээлэл өгч ажилласан байна.
Монгол Улсын худалдааны бодлогыг хянан хэлэлцэх цахим хурал энэ сарын 17,19-ны өдрүүдэд болсон юм.
АДМИН







Нийгэм








