Dark Light
Нийгэм | 2021-03-24

Гэрийнхэн нь гаргахгүй байсан учир тагтаар дамжин гарах гэж байгаад унажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн шөнө Хан-Уул дүүргийн Ханбогд хорооллын байрнаас иргэн унасан.  Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

"Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханбогд хорооллын байрны 3 давхраас хүн унасан гэсэн дуудлага ирсэн. Уг асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж байна. Шалгалтын явцад 41 настай эрэгтэйг гэрийнхэн нь гадагшаа гаргахгүй байсан бөгөөд тагтаар дамжин гарах гэж байгаад 3 давхраас унасан.

Тухайн иргэн тохойндоо бэртэл авсан, мөн хэлээ хазсан. Одоогийн байдлаар ГСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хөл хорионы дэглэмтэй холбогдуулан буруу ташаа мэдээлэл гарсан. Ийм юм байхгүй. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэж хэллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22