Dark Light
Нийгэм | 2021-03-24

Газар хөдлөлтийн улмаас ажилчдын байрны хана цуурчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Шилийн тээг” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 16 км-т, Ө-46°45”36” У-108°18”00”/ 3 сарын 23-ны өдрийн 22:47 цагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 22:52 цагт ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд урьдчилсан байдлаар тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар Төмөр замын Оорцог-Энгэрийн өртөөний ажилчдын байрны хана цуурсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн. Хохирлын хэмжээг тогтоохоор тус аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.  Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22