Dark Light
Нийгэм | 2021-03-24

Коронавирусний эсрэг вакцинд 233 мянган иргэнийг хамруулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар коронавирусний эсрэг дархлаажуулалтын явцын тухай мэдээллийг сонссон байна.

Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил өнгөрсөн сарын 23-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 233 орчим мянган иргэнийг хамруулаад байна. Коронавирустэй тэмцэх хүрээнд зургаан эмнэлэгт 1440 ор шинээр байрлуулж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авчээ. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 11 зочид буудалд 932 ор бэлтгэж, Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200, Яармаг дахь спортын ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор дэлгэхээр бэлдэж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22