Dark Light
Нийгэм | 2021-03-24

Б.Дуламсүрэн: УОК-ын Шуурхай штабын 9 ажилтнаас коронавирусний халдвар илэрсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-ын Шуурхай штабын 9 ажилтнаас коронавирусний халдвар илэрсэн тухай мэдээлэллийг ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэнгээс тодрууллаа. Тэрээр: УОК-ын дэргэдэх Шуурхай штабын бүрэлдэхүүнд холбогдох байгууллагуудын төлөөлөх болох 100 гаруй албан хаагч ажиллаж байна. Эдгээр албан хаагчид жил гаруй хугацаанд ажил үүргээ гүйцэтгэн, иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 

Коронавирустэй тэмцэхээр гарсан стратеги төлөвлөгөөнд тодотгол хийхээр 17 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ОБЕГ-ын харьяа Жаргалантын сувилалд байрлаж, онлайнаар ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэвч энэхүү ажлын хэсгийн 9 гишүүнээс коронавирус илэрсэн.  Тиймээс халдвар илэрсэн ажилтнуудаа эмнэлэгт хэвтүүлж, ойрын болон дам хавьтлуудыг тусгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллаж байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22