Dark Light
Нийгэм | 2021-03-24

Архангай аймагт томилолтоор очсон 2 иргэнээс халдвар илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотоос томилолтоор орон нутагт ажиллаж байсан дөрвөн иргэний хоёроос PCR шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол бүртгэгдлээ. Тухайн иргэд Архангай аймгийн Тариат Хангай сумдаар хооллож, хоносныг тогтоож, шуурхай штабын тандалт судалгааны баг үргэлжлүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар тухайн сумдын орох гарах хөдөлгөөнийг хаагаад байна. 

Томилолтын баг Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Архангай чиглэлийн маршруттай явж байсан бөгөөд батлагдсан тохиолдлын хоёр иргэн болон томилолтын багийг өнөөдөр Улаанбаатар хот, ХӨСҮТ-д зөөвөрлөн хүргүүлэх ажлыг зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байна.

Эх сурвалж: Архангай аймгийн Засаг Даргын Тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16