Dark Light
Нийгэм | 2021-03-24

Орхон аймагт 1 иргэнээс коронавирусний халдвар илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орхон аймаг Ногоон бүсээс улбар шар бүсд шилжлээ.

Өнөөдөр 11:00 цагт Бүсийн оношлогоо эмчилгээний төвд үзүүлэхээр очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрлээ. 

Амтлах үнэрлэх мэдрэмж муудаж, халуурсан шинж тэмдэгтэй ирсэн тухайн иргэнийг яаралтай тусгаарлах арга хэмжээ авч одоо Халдвартын тасагт тусгаарлаад байна. 

Тухайн иргэний ойрын хавьтлуудыг тогтоохоор тандалт судалгааны баг ажиллаж байна. 

Иргэн “Г”-ын халдварын эх үүсвэр тодорхойгүй. 

Мөн ойрын хавьтлуудын өгсөн урьдчилсан мэдүүлгээр Баян худалдааны төв, Энэрэл төв, Эрдэнэ багийн 20-р сургууль, Хивсний үйлдвэр зэрэг газруудыг тусгаарлалтад аваад байна. 

Эх сурвалж: Орхон аймгийн онцгой комисс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16