Dark Light
Нийгэм | 2021-03-24

Хөвсгөл аймагт дахин 3 тохиолдол илэрч нийт батлагдсан тохиолдол 19 боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 3 сарын 24-ны  өдөр тандалтын зорилгоор Мөрөн сумаас 59, Цэцэрлэг сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас 82, нийт 141 сорьцонд PCR шинжилгээг хийхэд 3 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тухайлбал Улаанбаатар хотоос Мөрөн суманд 3 дугаар сарын 22-ний өдөр ирсэн 2 иргэн, Цэцэрлэг сумын ойрын хавьтал 1 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 19 боллоо. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг илрүүлэх тандалт судалгаа хийгдэж байна.  

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16