Dark Light
Нийгэм | 2021-03-25

Архангай аймаг бэлэн байдлын “Улбар шар түвшин”-д шилжлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар түвшин” (халдвар голомтот тархалттай)-д шилжүүлэв.

-Эрдэнэбулган, Хангай, Хашаат, Тариат сумын орох, гарах хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоов. 

-Эрдэнэбулган, Тариат, Хангай, Цэнхэр, Булган, Ихтамир, Хашаат сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоож, хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүллээ.

-Бүх төрлийн баяр, тэмдэглэлт ой, хурал цуглаан, цайллага, хүлээн авалт, соёл урлаг, спортын арга хэмжээ, жагсаал цуглаан, аялал зугаалга зохион байгуулахыг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар хориглов.

-Хүнс, эм, усан хангамжаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээг зогсоов.

-Аймаг, сумын нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагууд ажлын тусгай горимоор халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, нийт албан хаагчдын 70 хувийг гэрээсээ цахимаар ажиллуулахаар боллоо. 

-18 насанд хүрээгүй хүүхдийг гэрийн хяналтад байлгаж, дэлгүүр, худалдааны төв, олон нийтийн газраар явуулахгүй байхыг эцэг, эх, анги удирдсан багш нарт даалгалаа.

-Аймаг, сум хоорондын хяналтын постын тоог нэмэгдүүлж, хүн болон тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хяналтад бүрэн авахыг үүрэг болгов.  

-Батлагдсан тохиолдлын гарал үүсэл, ойрын болон дам хавьтлыг тогтоож тусгаарлах, голомтын эцсийн халдваргүйтгэл хийхийг Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтсийн холбогдох удирдлагуудад үүрэг болгов.  

-Тусгаарлах байранд тодотгол хийж, аж ахуйн нэгжийн дарга нартай уулзаж, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг Төлөвлөлтийн баг, аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгав.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22