Dark Light
Нийгэм | 2021-03-25

1100 гаруй хүүхэд мэргэжил сонголтын цахим хичээлд оролцлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад "Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?" цахим сургалтыг явууллаа гэж Балжиннямын Баярсайхан сангаас мэдээлэв.

-“Сургалтад Завхан аймгийн 17 сумаас 11, 12-р ангийн 1118 сурагч онлайнаар оролцлоо. Сургалтыг химийн инженер мэргэжилтэй, мэргэжил сонголт, карьер хөгжлийн чиглэлээр зөвлөгөө өгдөг багш Ц.Бадамхатан явууллаа.

Мөн зохиолч, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн хөтөч, багш П.Ууганбаяр нар хөтлөн явууллаа. Сургалтаар дэлхийд болон Монгол улсад өнөө цаг үед ямар мэргэжил илүү хэрэгцээтэй байгаа мөн цар тахлын үед хөрвөх чадвартай ажил мэргэжлүүдийн талаар маш сонирхолтой судалгаа, мэдээллийг хүргэсэн.

Мөн сургалтын төгсгөлд азтан шалгаруулж “Мэргэжил сонголтын тест” үнэ төлбөргүй хийлгэх эрхээр Асгат, Баянхайрхан, Их-Уул, Улиастай, Баянтэс сумын зургаан сурагч шагнууллаа. Манай сан дараагийн сургалтаараа сурагчдын эрэлт хэрэгцээ ихтэй байгаа тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах талаарх мэдээлэл, зөвлөгөө өгнө” гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22