Dark Light
Нийгэм | 2021-03-25

Э.Тэмүүлэн: PCR шинжилгээний Сөрөг хариу халдваргүй гэдгийг батлахгүй харин бусдад халдвар тараахгүй байх нөхцлийг үүсгэж байгаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн дараах мэдээллийг өглөө. Тэрээр: "Хөдөө орон нутагруу зорчиж байгаа хүмүүст 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээтэй байх хариу нь сөрөг байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Энэхүү сөрөг гэсэн хариу нь тухайн хүн халдваргүй гэдгийг илэрхийлэхгүй гэдгийг та бүхэн санах хэрэгтэй. Шинжилгээний хариу сөрөг байхыг шаардаж буй гол шалтгаан нь аймаг орон нутагт зорчих үедээ автобус, галт тэргэнд, машинд хамт зорчиж буй хүмүүстээ халдвар тараахгүй байх нөхцлийг үүсгэж байгаа болохоос тухайн хүн халдваргүй гэсэн үг биш юм. Тийм учраас аймаг орон нутгийн Онцгой комисс халдварын голомт болсон Улаанбаатар хотоос зорчин ирж буй иргэдээ 14 хоног гэрийн хяналтад байлгах, хяналтыг маш сайн тавих нь аймаг орон нутагтаа халдвар алдахгүй байх нөхцөл юм. 

Халдварын нөхцөл байдлыг хараад байхад улам хүндэрч байна. Халдвараар ямар хүмүүс их өвдөж байна вэ? гэхээр 25-44 насны эмэгтэйчүүд хамгийн их өвдөж байна. 60-аас дээш насны өвчтнүүд өвчлөл нь хүндэрч, нас барах эрсдлүүд өндөр байна. Хэдийгээр ихэнхи хүмүүст шинж тэмдэггүй хөнгөн тусч байгаа боловч аав, ээж, эмээ, өвөөдөө энэ өвчнийг тараахаас сэргийлж халдвар хамгааллын дэглэмээ ягштал сайн баримтлах хэрэгтэй" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22