Dark Light
Нийгэм | 2021-03-25

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд сэжигтэй тохиолдол илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын урд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа Радио лакоторын станцад ээлж солигдохоор Улаанбаатар хотоос PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч ирсэн ажилтнуудаас 2021.03.25-ны өглөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад "Эерэг" хариу гарч "Сэжигтэй тохиолдол" бүртгэгдсэн тул PCR-ийн шинжилгээг авч, онош тодруулах,ойрын хавьтал, маршрутыг тогтоохоор шуурхай арга хэмжээг Бор-Өндөр сумын Онцгой комиссоос зохион байгуулан ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан Бор-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн "Шуурхай арга хэмжээ авах тухай" А/64 дугаар захирамж грчээ. 

ЗАХИРАМЖ:

1. Бор-Өндөр суманд Ковид-19 цар тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул сумын хэмжээнд  2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 24 цагийн хугацаанд тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласугай.

2. Уг шийдвэртэй холбогдуулан сумын хэмжээнд албан байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дээрх хугацаанд түр зогсоосугай.

3. Сэжигтэй тохиолдлуудын ойрын хавьталуудыг яаралтай тогтоож, тусгаарлах ажлыг зохион байгуулж ажиллахыг Сумын Онцгой комиссын шуурхай штабын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч /хошууч Г.Мөнхнаран/,   Цагдаагийн хэлтсийн  дарга /хурандаа Д.Батхүү/ нарт  үүрэг болгосугай.

 4. Сэжигтэй тохиолдлуудын 1,2 дугаар болон дан хавьталуудыг илрүүлж, шинжилгээ авч, сумын Онцгой комиссыг мэргэжлийн арга зүйгээр шуурхай хангаж ажиллахыг Нэгдсэн эмнэлгийн дарга /А.Батбаатар/-д үүрэг болгосугай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16