Dark Light
Нийгэм | 2021-03-25

Монгол, Казахстан дээд түвшний харилцан айлчлал хийх боломжийг судална

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Адылбаевыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Наурызын баярын мэндийг дэвшүүлж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, худалдааны бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэх чиглэлээр хамтран ажиллахыг чухалчлав.

Талууд COVID-19 цар тахлын үеэр баримталж буй журам, шаардлагын хүрээнд дээд түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх боломжийг хамтран судлахаар тохиролцож, хоёр тал болон олон талт хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын үед хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22