Dark Light
Нийгэм | 2021-03-25

Хөвсгөл аймагт эмчлүүлж буй 2 иргэний биеийн байдал хүндэвтэр байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Хөвсгөл аймгийн хэмжээнд коронавирусний халдвар авсан 21 иргэн эмчлүүлж байна.

Тэдний 11 нь Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт, 10 нь Цэцэрлэг суманд эмчлүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 19 иргэний биеийн байдал хөнгөн, 2 иргэн хүндэвтэр байгаа гэнэ. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн дотор 150 иргэнээс түргэвчилсэн оношлуураар, 230 хүнээс PCR шинжилгээ авахад 5 иргэнд халдвар илэрсэн.

Мөрөн сумын халдвартай нь батлагдсан 4 иргэний 2 нь гэртээ байсан бол нөгөө хоёр иргэн авто засварын төв, банк, томоохон худалдааны төвүүдээр явсан маршруттай байна. Эдгээр иргэдийн ойрын болон дам хавьтлуудаас шинжилгээ авч, тандалт хийж байгаа юм. Эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22