БАЯНХОНГОР АЙМАГТ БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ ХОЁР БОЛЖ, 307 ХҮНИЙ PCR ШИНЖИЛГЭЭГ ХӨСҮТ-РҮҮ ИЛГЭЭЛЭЭ
Аймгийн Онцгой комиссын нөхцөл байдлын мэдээ:
- 2021 оны 03-р сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн “Сэмжид хужирт” сувиллын газраас зөөвөрлөгдөн ирсэн нэг тохиолдол Баянхонгор аймагт бүртгэгдсэн.
- Мөн Улаанбаатар хотын иргэн А-нь Өлзийт суманд шинжилгээний хуурамч бичигтэй нэвтэрсэн байсныг холбогдох газраас шалгаж тогтоосноор аймгийн Онцгой комиссоос ХӨСҮТ-ээс шинжилгээний хариуг нягтлахад “эерэг” гарсан байсан нь тогтоогдсон тул тус иргэнийг 2021 оны 03-р сарын 24-ний 19:19 цагт НЭ-ийн халдвартын тасагт шилжүүлэн эмчилгээг эхлүүллээ. Түүний хавьтлын тандалт судалгааг тогтоон ажиллаж байна.
- Улсын Биеийн тамир Спортын хорооны дарга Ц.Шаравжамцын ахалсан ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Архангай аймгийн чиглэлд ажиллаж улмаар Завхан аймагт ажиллаж байх хугацаанд нь тус ажлын хэсгээс Короновирусийн батлагдсан тохиолдол илэрсэн. Иймээс Баянхонгор аймгийн Онцгой комисс шийдвэр гарган дээрх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 27 иргэнийг тусгаарлан, 307 иргэнээс PCR-ын шинжилгээг авч 2021 оны 03-р сарын 25-ны шөнийн 03:36 цагт ХӨСҮТ-рүү илгээгээд байна.
- Халдварт өвчний тархалтын тандалт судалгааг эрчимжүүлж, батлагдсан тохиолдлуудын дам хавьтлуудыг илрүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн төвийн хяналтад 6 пост, аймгийн хэмжээнд 20 сумын хяналтын 72 постод 273 албан хаагч, 80 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Эх сурвалж: Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг
АДМИН








Нийгэм








