Dark Light
Нийгэм | 2021-03-25

Завхан аймгийн Улиастай суманд хатуу хөл хорио ТОГТООХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймагт томилолтоор ажилласан 3 иргэнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотой Аймгийн Шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. 

1. Батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын 20 иргэнийг цаг алдалгүй тусгаарлах байранд оруулж, хамгаалалтад авсан. Хоёрдугаар хавьтлын 86 иргэнийг хяналтад авсан тул Улиастай суманд хатуу хөл хорио тогтоохгүй.

2. Нэгдүгээр хавьтлын 20 иргэнээс маргааш түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна.

3.Коронавирусний халдвар илрэх нууц үeийн хугацаа дуусмагц 3 сарын 29-ний өдөр ойрын хавьтлын иргэдээс шинжилгээ авч, сорьцыг ХӨСҮТ-рүү тээвэрлэнэ. Иймд иргэдийн PCR шинжилгээний хариу гартал Улиастай сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэлээ.

ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22