Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цагийн үеийн мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 437 хүнд коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 6332 боллоо.
Ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: “Шинжилгээнд эерэг эзлэх хувь огцом нэмэгдсэн нь халдварын тархалт нэлээн өргөн байгааг илтгэж байна. Тиймээс иргэд нийгмийн харилцаагаа аль болох багасгах, найз нөхөд, хамт олноороо цуглахгүй, онцын шаардлагагүй бол гадуур явахгүй, айлд зочлохгүй, гэртээ хүн хүлээж авахгүй байх зэрэг өөрийгөө халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай. Мөн амралтын өдрүүдээ гэртээ өнгөрөөхийг зөвлөж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм








