Dark Light
Нийгэм | 2021-03-26

3 давхар орон сууцны тагт, гадна өнгөлгөөний хөөсөнцөр шатаж, 1 иргэн гэмтжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 3 сарын 25-ны өдрийн 05:31 цагт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 3 км замыг туулан 05:36 цагт очиход 6х10 метрийн хэмжээтэй 3 давхар орон сууцны 2 давхрын иргэн Б-ийн байрны тагт, гадна өнгөлгөөний хөсөнцөр, эд хогшил шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн У /35 настай, эмэгтэй/-ийн нуруу гэмтсэн байсныг НЯТТ-д хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс 5 иргэнийг гаргасан. 

Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Мод үржүүлэх багийн 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 3 сарын 25-ны өдрийн 12:15 цагт  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 1 км замыг туулан 12:17 цагт очиход иргэн Б-ийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багийн “Ялалт” хорооллын 23 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 3 сарын 25-ны өдрийн 15:35 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 3 км замыг туулан 15:39 цагт очиход иргэн Ц-ийн 3х3 метрийн хэмжээтэй тахианы байрны дээврийн хэсэг, 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Таун хаус” хотхонд  хүлэмж шатаж байна гэсэн дуудлагыг 3 сарын 26-ны өдрийн 00:46 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 12 км замыг туулан 01:03 цагт очиход иргэн Х-ийн 10х4 метрийн хэмжээтэй хүлэмж шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22