Dark Light
Нийгэм | 2021-03-26

Зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, 3 хүний амь нас хохирчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021.03.22-26-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 682 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 504 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

-  Явган зорчигч мөргөх хэлбэрээр –6

-  Мөргөлдөх хэлбэрээр-3

- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2021.03.22-ны өдрийн 22.00 цагийн орчимд СХД-ийн 10 дугаар хороо Баянхошууны замд суудлын автомашины жолооч, явган зорчигч, бага насны хүүхдийг мөргөж амь насыг хохироосон. 

2021.03.23-ны өдрийн 13.00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сум 2-р баг “Нарны гүүр” гэх газар аймгийн төвөөс 36 км асфальтан замд суудлын автомашин онхолдож зорчигч гэмтэж, жолоочийн амь нас хохирсон.

2021.03.25-ны өдрийн 03.00 цагийн орчимд Увс аймаг Наранбулаг сум 3-р баг “Өлөнгийн бөгс” гэх газар /сумын төвөөс хойш 5 км/ асфальтан замд 2 автомашин мөргөлдөж, нэг жолоочийн амь нас хохирсон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 229 зөрчил илрүүлсний 173 нийслэлд, 56 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан тул жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22