Dark Light
Нийгэм | 2021-03-26

Архангай аймгийн хэмжээнд бүх нийтийн байдлыг УЛААН түвшинд шилжүүлж ТЭГ зогсолт хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн онцгой комисс шуурхай хуралдаан зарлаж, захирамж гаргалаа. Захирамжаар Ковид-19 цар тахлын халдвар хүн амын дунд нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын “Улаан түвшин”-д шилжүүллээ. ТЭГ зогсолтыг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 17.00 цагаас 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд хийнэ. 

Аймгийн хэмжээнд бэлэн байдлын “Улаан түвшин”-д шилжүүлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолоор батлагдсан  “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-д заасан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлхийг үүрэг болгов. 

Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16