Dark Light
Нийгэм | 2021-03-26

Др Сергей Диордица: Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амынхаа 20 хувийг дархлаажуулах вакциныг хүлээн авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица:

Өнөөдөр бид Монгол Улсад Ковид-19-ийн цар тахалтай тэмцэх нэгэн түүхэн үйл ажиллагаа болох коронавирусийн халдвараар өвдөх өндөр эрсдэлтэй хавдартай иргэдийг КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авсан Пфайзер вакцинаар дархлаажуулах үйл ажиллагааны гэрч болж байна. Энэхүү вакцин нь Вакцин дархлаажуулалтын Глобал Альянс (GAVI), Тархварзүйн бэлэн байдлын шинэчлэлийн холбоо (СEPI), UNICEF Mongolia (НҮБХС), World Health Organization Mongolia (ДЭМБ)-н санаачлагаар хандивлагч улс орон, байгууллагуудын тусламжтайгаар хэрэгжиж байгаа КОВАКС хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан 2 дахь ээлжийн вакцин юм. Энэ хөтөлбөр нь олон хүний амь насыг аврах Ковид-19-ийн эсрэг вакцинуудыг улс орнуудад тэгш, хүртээмжтэй түгээх зорилготой дэлхийн хэмжээний хамтын үйл ажиллагаа болно. Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амынхаа 20 хувийг дархлаажуулах вакциныг хүлээн авна.    

НҮБХС, ДЭМБ-ын хамт олны нэрийн өмнөөс Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яаманд хадгалалт, тээвэрлэлтийн -70 хэмийн чанд горимд хадгалагдах Пфайзер вакциныг хүлээн авах бэлтгэл ажлыг ханган, хамтран ажилласанд баярлаж талархсанаа илэрхийлье. Мөн Монгол Улсад вакцины хадгалалт, түгээлтийн аюулгүй байдлыг хангах, хүйтэн хэлхээний чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаадаа бид бүхэн баяртай байна. Цаашид цар тахалтай тэмцэн, даван туулахад Монгол Улсын Засгийн газар, Эрүүл Мэндийн Яам, НҮБ, хандивлагч болон бусад түншлэгч талуудтай нягт хамтран ажилласаар байх болно. 

Өнөөдрийн байдлаар КОВАКС хөтөлбөрт 6,3 тэрбум ам.долларыг 45 улс орны засгийн газар, олон улсын сан, корпорациуд хандивлаад байна. Бид Монгол Улс дахь бүх хандивлагч улс орон, байгууллагуудад гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Мөн өнөөдрийн энэ үйл ажиллагааны үед эдгээр хандивлагч улс орон, байгууллагууд Монгол Улсад хувь нэмэр оруулснаараа бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Энэ боломжийг ашиглан, хүн бүхэн гараа угаах, амны хаалтаа зүүх, зайгаа барих, олон хүнтэй газраар явахгүй байх зэрэг халдвараас сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлээрэй гэж та бүхэнд сануулахыг хүсэж байна. Хүн бүхэн эрсдэлгүй болох хүртэл хэн ч халдвар авах эрсдэлтэй. Иймээс сонор сэрэмжтэй байж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалъя.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22