Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 17000 хүнд шинжилгээ хийхэд 361 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 6693 боллоо. Шинээр бүртгэгдсэн 361 тохиолдлын 319 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 42 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал: Орхон аймагт 15, Архангай 12, Төв аймаг 4, Хөвсгөл аймагт2, Өвөрхангай 7, Баянхонгорт 2 тохиолдол тус тус бүртгэгдлээ гэж ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээллээ.
АДМИН








Нийгэм








