Dark Light
Нийгэм | 2021-03-27

Хүчтэй шуурганы улмаас 3 айлын гэр нуржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Сангийн далайн 3 дугаар багийн “Цэцний-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 252 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т 3 сарын 26-ны өдрийн 17:00 цагийн үед 24 м/с хүрч шуурсаны улмаас 5 ханатай гэр унасан мэдээллийг 3 сарын 26-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цэцэн-Уул сумын Засаг даргын Тамгын газрын дарга малчин Ч-ын 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг өгсөн.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн “Цагаанморьтын Шарилжны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 145 км, сумаас зүүн зүгт 25 км/-т 3 сарын 26-ны өдрийн 19:00 цагийн орчим 24 м/с хүрч шуурсаны улмаас 6 ханатай гэр унасан тухай мэдээллийг 3 сарын 26-ны өдрийн 20:11 цагт сумын Алтан багийн Засаг дарга хүлээн авч иргэн Б-ийн 6 ханатай гэр унасан нөхцөл байдалтай танилцаж тухайн газарт хохирлын үнэлгээ тогтоон ажилласан.

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Нефтийн хэсгийн 10 дугаар гудамжинд 03.26-ны өдрийн 19:30 цагийн орчим 10 м/с хүрч хүчтэй шуурсаны улмаас 4 ханатай гэр унасан тухай мэдээллийг 3 сарын 26–ны өдрийн 19:40 цагт  аймгийн Онцгой байдлын газрын Улиастай сум дахь Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч  3 км замыг туулан 19:55 цагт очиж иргэн Ж-ийн 4 ханатай гэр, хашаа нурсаныг хураан ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж :ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16