Дархан-Уул аймгийн онцгой комиссоос халдварын тархалтын нөхцөл байдлыг үнэлээд УОК-оос гаргасан шийдвэрийг орон нутагт дараах байдлаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд;
Шарын гол сумыг Улаан , Дархан сумыг Улбар шар, Орхон,Хонгор сумдыг шар түвшинд хэсэгчилэн шилжүүлэх,
Дархан хотод 00 зогсохгүй, аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлахгүй. / дэн буудал, сүм хийдээс бусад/
УОК-ийн шийдвэрийн дагуу аймаг, хот хоорондын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах,
Хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх,
Уул уурхайн ажилчдын ээлж солицох ажлыг тухайн компаний зохион байгуулалтаар хэвийн үргэлжлүүлэх,
Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, ойрын хугацаанд 10,000 иргэнийг хамруулах зэрэг шийдвэрийг гаргажээ.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн онцгой комисс
АДМИН








Нийгэм








