Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 13057 хүнд шинжилгээ хийхэд 321 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 7014 боллоо. Шинээр бүртгэгдсэн 321 тохиолдлын 262 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 59 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал: Дархан-Уул аймагт 10, Орхон аймагт 10, Архангай 19, Өвөрхангай 8, Баянхонгорт 7, Говьсүмбэрт 2, Булган аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгдлээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
АДМИН








Нийгэм








