Эрүүл мэндийн яамнаас коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр вакцинжуулалтын үйл явцын мэдээллийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма өглөө. Тэрээр: "2021 оны 3 сарын 27-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод 40 цэгт 93 багийн 650 ажилтан ажиллаж нийтдээ 6257 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Ингээд Улаанбаатар хотод дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 267.300 боллоо. Мөн Өмнөговь аймаг, Төв аймаг, Орхон аймгийн үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай байгууллагуудын 8761 иргэнийг вакцинд хамруулснаар улсын хэмжээнд 276.068 иргэн ковид 19-ийн халдварын эсрэг вакцины эхний тунд хамрагдлаа.
Одоо 50-с дээш насны иргэдийг дархлаажуулах ажлыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна. 50-с дээш насны 101.007 иргэн буюу нийт хамрагдвал зохих 50-с дээш насны иргэдийн 41.1 хувийг вакцинжуулсан байна. Вакцинжуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм








