Dark Light
Нийгэм | 2021-03-28

Ж.Байгалмаа: "Сэмжид хужирт" сувилалд амарсан иргэдээс 13 аймагт 62 хүнд халдвар илэрсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

Сэтгүүлч: "Сэмжид хужирт сувиллын газарт амарсан иргэд 12 аймагруу тархсан гэж мэдээлж байсан. Энэ амралтын газартай холбоотой  орон нутагт хэдэн аймагт хэдэн тохиолдол бүртгэгдсэн бэ? гэсэн асуултад ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: "Сэмжид хужирт амралтанд 3 сарын 1-нээс 3 сарын 25-ны өдрүүдэд 13 аймгийн 174 хүн амарсан байсан. Эдгээр хүмүүсээс 3 сарын 27-ны байдлаар Өвөрхангай, Баянхонгор, Архангай, Завхан, Төв, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий гэсэн 13 аймагт 62 хүнд халдвар илэрсэн байна. Эдгээр халдвар илэрсэн хүмүүсийг эмчилгээ үйлчилгээнд хамруулсан ба ойрын хавьтлуудыг  тусгаарлалтад авч шаардлагатай шинжилгээнд хамруулаад аймгуудад нь хянаж байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22