Dark Light
Нийгэм | 2021-03-28

Б.Саруул: "Verocell" вакциныг элэгний архаг үрэвсэлтэй, хатуурал үүссэн ч ээнэгшил алдагдаагүй тохиолдолд вирус идэвхжилттэй байсан ч хийж болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Өчигдөр /2021.03.27/  Эрүүл мэндийн яамнаас хүргэсэн мэдээллийн үеэр "Хятад улсын Синофарм үйлдвэрийн Verocell вакциныг элэгний B,C,D вирустэй хүмүүст хэрэглэхгүй гэсэн заалттай" гэсэн мэдээллийг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн хүргэсэн.  Тэгвэл энэхүү мэдээллийг ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч Б.Саруул тодруулан дэлгэрэнгүй тайлбарыг хүргэлээ. Тэрээр: Вакцин хийгдэхийн өмнөх туйлын эсрэг заалт гэж бий. Огт хийж болохгүй заалтууд гэсэн үг. Үүнд: 

- Тухайн хүн тухайн вакцинд орсон ямар нэг найрлагад харшилдаг. Нэг үгээр хэлбэл харшлын урвал хөнгөнөөс хүнд үзүүдэг. Жишээлбэл: Анафлаксийн шок хүртлээ үзүүлдэг, хүнд хэлбэрийн урвалд орох эрсдэлтэй байвал огт хийж болохгүй гэсэн туйлын эсрэг заалттай. Ийм үед вакциныг хийж болохгүй. 

Мөн эсрэг заалт гэж бий. Үүнд:

- Цочмог халдварт өвчнүүд. Цочмог халдварт өвчнүүд гэж ганцхан B,C,D вирусийн элэгний цочмог үрэвсэл биш. Бүх төрлийн цочмог халдварт өвчнүүд орно. Мөн сүүлийн 1 жилийн хугацаанд уналт таталт өгч байсан мэдрэлийн үрэвслийн хам шинжүүд болон жирэмсэн хүн, цус бүлэгнэлтийн буюу цус гоожилтын хам шинжтэй хүмүүс, гармон эмчилгээ болон дархлаа дарангуйлах эмийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс орно. Мөн ковид 19-ийн халдвараар өвдөөд лабораториор батлагдсан тохиолдлуудад эдгэсний дараа 6 сарын хугацаанд хийх заалттай. Мөн цус ийлдэс хийлгүүлсэн бол 3 сарын дараа вакцин хийлгэх заалттай байна. 

Мөн вакцин огт хийж болохгүй заалтад: Тухайн эрхтэн системийн ээнэгшил алдагдсан хүнд хэлбэрт хийж болохгүй гэсэн заалт ордог. Жишээлбэл: элэгний өвчний хувьд шарлалт өгсөн, уургийн дутагдлын улмаас хэвлийд ус үүссэн, цус алдах эрсдэл бүхий хүмүүс вакцин хийж болохгүй, эсрэг заалтад орно. 

Үүнээс бусад төрлийн өвчин намжмал байдалд байгаа шинжилгээ болон эрхтэн системд ноцтой өөрчлөлт байхгүй, архаг үрэвсэлтэй хүмүүст эмчийн дүгнэлтээр хийж болно.  

Тэгэхээр B,C,D вирусийн элэгний архаг үрэвсэлтэй мөн хатуурал үүссэн ч ээнэгшил алдагдаагүй тохиолдолд вирус идэвхжилттэй байсан ч вакцин хийж болох нь ээ гэсэн мэдээллийг хүргэж байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22