Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайн-Оргил багийн Бор ширээт гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ 03.26-ны өдөр салхины хурд 18-24 м/с хүрсний улмаас иргэн А. С нарын 2 гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн А-ийн 4 ханатай гэр, Ц-ийн 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг 3 сарын 27-ны өдрийн 13:25 цагт тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол, Тэлмэн, Бүрэн багт 3 сарын 26-ны өдөр салхины хурд 18-24 м/с хүрсний улмаас 6 айлын гэр, 25 айлын хашаа, мөн 5 барилгын дээвэр хууларсан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн М-ын 4 ханатай, Э-ийн 4 ханатай, М-ийн 4 ханатай, Г-ын 4 ханатай, Ц-ийн 4 ханатай, “Хүслэнт хүдэр” ХХК-ийн 5 ханатай гэр тус бүр нурж, хүүхдийн цэцэрлэгийн тоглоом эвдэрч, музейн барилгын төмөр дээвэр, сургуулийн агуулахын төмөр дээвэр, наадмын талбайн сүүдрэвчний төмөр дээвэр, сургуулийн агуулахын төмөр дээвэр, худагийн төмөр дээвэр хууларч унасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч 3 сарын 27-ны өдрийн 13:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн “Хүнхэрийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ 3 сарын 26-ны өдөр салхины хурд 18-22 м/с хүрсний улмаас иргэн Б, Б нарын 4 ханатай 2 гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн Б-ийн 5 ханатай гэр, Б-ын 4 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 3 сарын 27-ны өдрийн 20:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Хөндий” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 26 км-т/ 3 сарын 27-ны өдөр салхины хурд 22 м/с хүрсний улмаас иргэн С-ын 2 гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн С-ын 4 ханатай 2 гэр нурж унасан мэдээллийг тус сумын Засаг дарга 10:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр багийн Нисэхийн 6 дугаар гудамжинд 3 сарын 27-ны өдөр салхины хурд 20-22 м/с хүрсний улмаас иргэн Б-ийн 30х30 метрийн хэмжээтэй блокон хашаа нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн Б-ийн 30х30 метрийн хэмжээтэй блокон хашаа нурж унасны улмаас 20 бог мал дарагдаж хорогдсон тухай мэдээллийг 11:37 цагт тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Ар жаргалант багийн “Ар жаргалант” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ 3 сарын 27-ны өдөр салхины хурд 20-22 м/с хүрсний улмаас 2 гэр нурж, 1 байшингийн төмөр дээвэр хууларсан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн Б-ын 8х8 метрийн хэмжээтэй агуулахын төмөр дээвэр хууларч, Хангал, Сангийн далай багт иргэн Б, Ц нарын 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 12:28 цагт аймгийн Онцгой байдын газарт ирүүлсэн.
Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн “Өлзийтийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 65 км-т/ 3 сарын 27-ны өдөр салхины хурд 20-22 м/с хүрсний улмаас малчин Б-ын гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Малчин Б-ийн 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга 14:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант багийн “Дээд жаргалант” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ 3 сарын 27-ны өдөр салхины хурд 24 м/с хүрсний улмаас малчин Г-ийн 5 ханатай гэр нурсан тухай мэдээллийг хүлээн авсан. Малчин Г-ийн 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 13:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн “Задгай”-д 3 сарын 27-ны өдөр салхины хурд 20-22 м/с хүрсний улмаас Барилгын дээвэр, дулаалга хууларч унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төмөр дээвэр, Ахмадын өргөөний барилгын дулаалга тус тус хууларсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 15:08 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багийн 6 дугаар гудамж 3 сарын 27-ны өдөр салхины хурд 30 м/с хүрсний улмаас 1 айлын байшингийн төмөр дээвэр хууларсан, 1 айлын 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Иргэн Б-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн төмөр дээвэр, иргэн Б-ын 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 16:44 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Босгын хаяа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 60 км-т/ 3 сарын 26-ны өдөр салхины хурд 18-24 м/с хүрсний улмаас малчин Л, Б нарын 2 гэр нурж унасан тухай мэдээллийг хүлээн авсан. Малчин Л, Б нарын 5 ханатай гэр нурж унасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 03.27-ны өдрийн 15:44 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Эх сурвалж: ОБЕГ
АДМИН








Нийгэм








