Өнгөрөгч 24 цагийн хугацаанд Архангай аймгийн хэмжээнд PCR шинжилгээний хариугаар 14 тохиолдол бүртгэгдлээ. Хайрхан суманд-3, Эрдэнэбулган-34 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд нийт тохиолдол 37 болоод байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн төвд 11 байршилд халдвар бүртгэгдэж, хэвтэн эмчлүүлж буй иргэдээс нэг иргэний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байдалд байна.
Аймгийн 11 байршлыг тодруулбал,
-Бортолгой
-Тамир хороолол
-1-р 48 байр
-2-р 48 байр
-53-р байр
-Цогт-Уул
-43-р байр
-44-р байр
-Арслан цохио
-Канад хороолол
-38-р байрууд бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагууд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгээд байна.
Нийт батлагдсан тохиолдлууд нь нэг эх үүсвэрээс голомтолсон бөгөөд тархвар судлалын холбогдол нь тодорхой байна. Тиймээс явсан зам маршрутыг олон нийтэд дэлгэх нь хуулиар зохицуулагддаг тул хувь хүний нууцын зэрэглэлтэй мэдээллийг нууцалдаг болно. Хэрэв таньтай болон таны гэр бүлийн хэн нэгэн тархвар судлалын холбогдолд хамаарагдсан бол аймгийн Тагнуулын газраас таньтай холбогдон, шаардлагатай гэж үзвэл Эрүүл мэндийн газрын сорьц цуглуулах баг шинжилгээний сорьц авч, холбогдох арга хэмжээ авч ажиллана. Иймд таньтай тархвар судлалын багаас холбогдоогүй бол та тайван байж, гэрийн дэглэмээ сахихыг анхааруулж байна.
Хавьтлын хувьд урьдчилсан байдлаар ойрын хавьтлын иргэдийг илрүүлж, дам хавьтлаар тогтоогдсон иргэдийг дэс дараатайгаар PCR шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Мөн өдөр бүрийн 15:00 цагт АОК-ын Шуурхай штабаас орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгч байгаа тул нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын албан ёсны хаягуудаас авч байхыг хүсье.
Халдварын тархалтыг богино хугацаанд хумиж, ажил амьдралаа хэвийн байдалд шижлүүлэхийн тулд хүн бүрийн хувийн үүрэг хариуцлага чухал учраас хөдөлгөөнөө хязгаарлан гэрийн дэглэмийг сахиж, халдвар хамгааллын зааварчилгааг мөрдөж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдлээс хамгаалаарай.
Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын тамгын газар
АДМИН








Нийгэм








