Dark Light
Нийгэм | 2021-03-28

АОК: 50 орчим дэлгүүрт хүнс ахуйн барааны түгээлт хийсэн 4 ажилтны шинжилгээний хариу эерэг гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр/2021.03.28/ оройн 18:00 цагт Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар хуралдлаа. 

Дархан-Уул аймагт сүүлийн 24 цагт ковид 19-ийн 10 тохиолдол нэмж батлагдсан. Үүний 9 тохиолдол нь өмнөх өвчлөлтэй хамааралтай, харин нэг нь эх үүсвэр тодорхойгүй байна. Эдгээр иргэдийн ойрын хавьтлуудыг тусгаарлаж PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу гарсны дараа тус худалдааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх эсэх талаар шийдвэр гаргах  юм байна.

“Дархан цахиур" ХХК-ийн 4 ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан нь анхаарал татаж байна. Учир нь тэдгээр ажилтнууд 50 орчим дэлгүүрт хүнс ахуйн барааны түгээлт хийжээ. 50 дэлгүүрт халдваргүйжүүлэлт хийж, ойрын хавьтлуудыг тогтоохоор эрүүл мэндийн тархвар зүйн судалгаа хийж байна. Үүний дараа шинжилгээнд хамруулна. Хариу нь маргааш гарна. 

Тус хурлаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

 - Иргэдэд үйлчилгээ үзүүлдэг ААНБ -ууд /Банк, хадгаламж зээлийн хоршоод, сүм хийд, үсчин, гоо сайхан г.м/ ажилчдаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд бүрэн хамруулж шинжилгээний бичгээ үндэслэн үйл ажиллагаагаа явуулах, 

- Цээнэ, Буянт, Цанид эмнэлгийн лабораториудад коронавирус илрүүлэх түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажлыг тасралтгүй зохион байгуулах, мөн тус эмнэлгүүдэд тусгаарлах байрыг журмын дагуу бэлтгэсэн байх,

 - Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааг 2021.03.29-ний өдрөөс хэвийн ажиллуулах,

- Бусад иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагууд цахимаар ажиллах зэрэг үүрэг чиглэл өглөө.

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн онцгой комисс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22