Dark Light
Нийгэм | 2021-03-29

Нарантуул ОУХТ-д худалдаа эрхэлдэг иргэдийг 4-р сарын 30-наас вакцинд хамруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хүнсний зах худалдааны 50 гаруй төв, 100 гаруй сүлжээ дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлж буй 30 орчим аж ахуйн нэгж байна.  Үүний зэрэгцээ 8 болон 6 нэрийн дэлгүүр 3,500 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг Нарантуул, Баялаг ундраа, Дүнжингарав зэрэг томоохон худалдааны төвүүдэд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ажилласан юм.

Тэрбээр задгай талбайд худалдаа эрхлэгчдийг хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэж үзэн вакцинжуулах хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, "Нарантуул", "Баялаг ундраа", "Дүнжингарав" зэрэг томоохон худалдааны төвүүдэд худалдаа эрхэлдэг хүмүүсийг нэн даруй буюу энэ сарын 30-ны өдрөөс вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

“Нарантуул" олон улсын худалдааны төвд 8,000 орчим түрээслэгч худалдаа, үйлчилгээ эрхлэн, иргэдэд үйлчилдгээс задгай талбайд худалдаа эрхлэгч 4,700 орчим иргэн вакцинжуулалтад хамрагдах хүсэлтээ ирүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22