Dark Light
Нийгэм | 2021-03-29

Тбилисийн Их дуулга тэмцээнээс Монголын шигшээ баг 3 дугаар байрт шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гүржийн Тбилис хотноо 3 дугаар сарын 26-28-нд болсон Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны олимпын эрхийн оноо олгох Их Дуулга тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана хүрэл медаль хүртэв.

Ийнхүү Тбилисийн Их дуулга тэмцээнээс Монголын шигшээ баг 2 алт,  2 хүрэл медаль, 1 шагналт 7 дугаар байр эзэлж багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарлаа.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар нар жиндээ тэргүүлж, эрэгтэй 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн,  90 кг-д ОУХМ Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртэж, 60 кг-д Э.Ариунболд шагналт байр эзэллээ.

Энэ удаагийн Их дуулгаас 21 улсын жүдоч медаль хүртсэн бөгөөд Гүрж улсын жүдочид 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль, 3 шагналт байр эзэлсэн амжилтаар  тэргүүлж, Канад жүдочид 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар дэд байр эзлэв.

Туркийн Анаталия хотноо 4 дүгээр сарын 1-3-нд дараагийн цуврал Их дуулга болох бөгөөд тус тэмцээнийг манай баг өнжинө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16