Dark Light
Нийгэм | 2021-03-29

Хүчтэй шороон шуурганы улмаас 24 гэр, 64 айлын хашаа нурж, 32 автомашины шил хагарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Ховд аймгийн Дарви сумын Бугат, Хөхморьт, Тонхил багийн нутагт 3 сарын 26-ны өдөр 24-32 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 22 өрхийн 24 гэр, 64 айлын хашаа нурж, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон 4 айлын байшингийн дээвэр хууларч, цахилгаан дамжуулах 35 кВт-ын 5 ширхэг бетон тулгуур багана унаж гэмтсэн, 32 автомашины шил хагарсан тухай мэдээллийг 3 сарын 28-ны өдрийн 21:02 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж, хохирлын хэмжээг тогтоон ажилласан. Цахилгаан дамжуулах 5 ширхэг тулгуур баганыг сэргээн засварлах ажил 80 хувьтай явагдаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00