Dark Light
Нийгэм | 2021-03-29

Малаа хариулж яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймаг, Эрдэнэ сум Еншөөв багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 57 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 170 км-т/ Иргэн Х нь 3 сарын 27-ны өдрийн 16:00 цагийн орчим “Пит” загварын суудлын автомашинтай малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 3 сарын 28-ны өдрийн 08:35 цагт аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэ сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид хүлээн авч орон нутгийн иргэдийн хамт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн Х /39 настай, эрэгтэй/-ыг 3 сарын 28-ны өдрийн 12:14 цагт “Цагаан-Овоо” гэдэг газар /гэрээс нь 15 км-ын зайтай/-аас явган явж байхад эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймаг, Бууцагаан сум Тэмээт багийн “Хөх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 211 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ малчин Б нь 3 сарын 26-ны өдрийн 11:00 цагийн орчимд малаа хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 3 сарын 28-ны өдрийн 15:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид хүлээн авч Засаг даргын Тамгын газрын  ажилтны хамтаар малчин Б /40 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг гэрээс нь урд зүгт “Цагаан гол” гэдэг газар хүртэл 10 км-т, “Байдрагийн гүүр” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:31 цагт түр зогсоосон. 3 сарын 29-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Эх сурвалж: ОБЕГ 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22