Dark Light
Нийгэм | 2021-03-29

Цасанд суусан 2 ачааны автомашиныг татан гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймаг, Хэрлэн сум 8 дугаар багийн “Төмөр замын гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 16 км-т/ 2 зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 3 сарын 28-ны өдрийн 07:04 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авч 16 км замыг туулан 07:22 цагт очиж, Гурванзагал сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан “Портер” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 15 минут ажиллаж татан гаргаж, иргэн Н /37 настай, эрэгтэй/, П /36 настай, эмэгтэй/ нарт хүлээлгэн өгсөн.         

Дорнод аймаг, Хэрлэн сум 5 дугаар багийн “Буяны хонхор” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ 3 зорчигчтой ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 3 сарын 28-ны өдрийн 07:14 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авч 18 км замыг туулан 07:58 цагт очиж, Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан “Портер” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 10 минут ажиллаж татан гаргаж, иргэн Г/34 настай, эмэгтэй/, Н /35 настай, эрэгтэй/, Д/63 настай, эмэгтэй/ нарт хүлээлгэн өгсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22