Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 13210 хүнд шинжилгээ хийхэд 575 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 7589 боллоо. Шинээр бүртгэгдсэн 575 тохиолдлын 400 нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 174 тохиолдол , зөөвөрлөгдөн ирсэн 1 тохиолдол бүртгэгдлээ. Аймаг орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг тодруулбал: Сэлэнгэ аймаг 2, Дархан-Уул 15, Орхон аймаг 15, Архангай 4, Завхан 2, Төв аймаг 86, Хөвсгөл аймаг 6, Өвөрхангай 20, Баянхонгор 1, Хэнтий 4, Булган аймагт 19 тохиолдол тус тус бүртгэгдлээ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

АДМИН








Нийгэм








