16 настай эмэгтэй дүүгээ хөнөөгөөд цогцсыг шуудайнд нь хийж хаясан хэргийн шүүгдэгч С.Ганболдын шүүх хурал хойшлогдлоо.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт товлосон боловч шүүгдэгч С.Ганболдын өмгөөлөгч Б.Банзрагч нь Ковид-19 цар тахлын ойрын хавьтагч болсон учир 14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагатай гэх нөхцөл байдлын улмаас шүүх хуралдааны хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч С.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
АДМИН








Нийгэм








