Салааны захирагчдаа зодуулж, хүнд бэртэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан цэргийн алба хаагч өчигдөр орой нас баржээ.
"Талийгаачийг энэ сарын 28-29-нд шилжих шөнө ХУД-ийн 12 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангид салаан дарга, дэслэгч 25 настай Г нь согтуурсан үедээ зодож танхайран, ноцтой гэмтэл учруулсан юм. 3 сарын 29-ний 01:39 цагт ухаангүй, биеийн байдал хүнд, комын байдалтай эмнэлэгт хүргэгдэн ирж, Эрчимт эмчилгээний тасагт хүлээн авсан. Ингээд тархины хатуу хальсан доорх цус харвалт, амьсгал зүрх судасны дутагдал, уушгины хатгалгаа оноштойгоор эмчилгээ хийж байсан бөгөөд 30-ны өдрийн 23:15 цагт нас барсан" гэсэн мэдээллийг эх сурвалж хэллээ.
АДМИН







Нийгэм








