Dark Light
Нийгэм | 2021-03-31

Цэргээ зодож хүнд бэртэл учруулсан салаан захирагчийг цагдан хорилоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Салааны захирагчдаа зодуулж, хүнд бэртэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан цэргийн алба хаагч өчигдөр орой нас баржээ.

Энэ талаар ЦЕГ - ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн О.Эрдэнэхишигээс тодрууллаа

Тэрээр: "Зэвсэгт хүчний 326 дугаар ангид энэ сарын 28-нд 24 настай салаан захирагч дэслэгч "Г" нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амь хохирогч байлдагч "Б"-ийн биед халдсан байж болзошгүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тиймээс тус салаан захирагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт холбогдуулан шалгаж байна Энэхүү хэргийг ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16