Dark Light
Нийгэм | 2021-03-31

Даланзадгадаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд 72 цагийн хугацаанд гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Тус сумын Онцгой комиссын мэдээлж байгаагаар 4 дүгээр сарын 1-ний 06.00 цагаас 4-ний 06.00 цаг хүртэл сумаас гарах, орох замуудад түр хязгаарлалт хийнэ. Энэ хугацаанд шатахуун, хүнс тээвэр, эм эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл, буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай, зайлшгүй шаардлагатай хүмүүс орох, гарах зөвшөөрлийн бичгээр явж болох ажээ. 

Нарийн сухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг SGS ХХК нь энэ сарын 29-ний өдөр ажилчдын ээлж солилтоор коронавирусний халдвартай нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 38 хүнийг буцаасан юм. Тухайн хугацаанд энэ компаниас ажилчдын ээлж сольж ирсэн иргэдийг олж тандалт шинжилгээнд хамруулж дуустал ийнхүү хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22