Хугацаат цэргийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсантай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлэл өглөө.
"Өмнө нь нэг биш удаа байлдагч нар нэг нэгнээ дарамталсан хэрэг гарсан. Тэр үед яг ямар арга хэмжээ авсан юм бэ? " гэсэн сэтгүүлчийн асуултад Бригадын генерал Б.Амгаланбаатар хариуллаа.
Тэрээр: "Зэвсэгт хүчний жанжин штабаас гүн эмгэнэл илэрхийлье. Анги бүрэлдэхүүнээрээ амарч байсан ба үлдсэн бүрэлдэхүүн харуул манааны үүрэг гүйцэтгэж байсан. Өнөөдөр хэрэг болоод маргааш нь таслан зогсоох боломж алга. Боломжит аргаа хэрэглэж таслан зогсоох тал дээр ажиллаж байна. Харамсалтай нь үр дүн сайн гарахгүй байна. Хуурай замын цэрэг нь ганцхан намрын цэцэг татлагатай. Саяны асуудал офицер цэрэгтэй харьцсан үйлдэл. Зүй бус харьцаа гардаггүй ангиуд бий. Харин гараад байгаа газруудыг таслан зогсооно. Цэргийн ангид архидалт байх ёсгүй. Хугацаат цэргийн алба хаагчдын байранд камертай. Шаардлагатай бол цагдаагийн байгууллагаас бичлэгийг гаргаж болно. Гэхдээ бүх газрыг камержуулах боломжгүй байна. Хүний сэтгэхүйд байгаа зүйлийг арилгахгүй л бол энэ ёс бус зүйлийг зогсоох хэцүү. Гарсан гэмт хэрэгтэй тэмцээнд үр дүнд хүрэхгүй байгааг ойлгож байна" гэж хариуллаа.
АДМИН








Нийгэм






