Dark Light
Нийгэм | 2021-03-31

Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж 2021 оны 04 дүгээр сарын 03-18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа. Үүнд: 

·      Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй

·      Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх

·      Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах 

·      Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх

·      Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16