Dark Light
Нийгэм | 2021-03-31

МУИС сургалтын төлбөр төлөх хугацааг хойшлууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МУИС-ийн захирлын 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/17 тоот “Сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” тушаалд

Суралцагч сонгосон багц цагийн төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлж хичээл баталгаажуулалт хийнэ.

Суралцагч үлдэгдэл төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулна. Хэрэв дурдсан хугацаанд сургалтын төлбөр төлж барагдуулахгүй бол хичээлийг цуцлахаар заасан билээ.

Коронавируст /COVID-19/ цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл, суралцагчдаас гаргаж буй хүсэлтийг үндэслэн сургалтын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгаж байна.

МУИС-ийн Захиргаа


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16