Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Модон завод” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 134 км-т, сумын төвөөс урд зүгт 36 км-т/ Тус сумын харьяат иргэн Р /53 настай, эмэгтэй/ 10 сарын 29-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд яваад “Ерөө” голд осолдсон тухай дуудлагыг 10 сарынн 29-ний өдрийн 15:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 2020.11.04-ний өдрийн 08:30 цагаас эхлэн 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг тус багийн Модон завод гэдэг газраас “Ерөөгийн гүүр”гэдэг газар хүртэл завиар 50 км-т, 2 дугаар бүлэг голын эрэг дагуу явганаар 50 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр мөн өдрийн 18:15 цагт зогсоосон. 2021.03.30-ны өдрийн 18:11 цагт Ерөө сумын экологийн цагдаагийн байцаагч Ерөө сумаас зүүн урд зүгт 70 км зайд “Цагаантохой” гэдэг газарт голд цогцос байна гэсэн мэдээллийг өгсөн. Уг мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 3 сарын 31-ний өдрийн 05:30 цагаас хөдөлгөөн үйлдэж 08:47 цагт очиж Ерөө голын мөсөнд наалдаж хөлдсөн цогцсыг 10:46 цагт гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
АДМИН








Нийгэм








