Dark Light
Нийгэм | 2021-04-01

Өчигдөр Хөвсгөл аймгийн Ханх суманд 4 удаа газар хөдөлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 37 км-т Ө-51°14’24.0″ У-100°22”12.0”/   3 сарын 31-ний өдрийн 08:01 цагт 5.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийн ООГФХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онгцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Оёго” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 47 км-т, Ө-51°06’36.0″ У-100°27’0.0”/ 3 сарын 31-ний өдрийн 08:22 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онгцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т, Ө-51°13’12.0″ У-100°23’24.0”/ 3 сарын 31-ний өдрийн 14:42 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс хүлээн авсан.  Тус аймгийн Онгцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т, Ө-51°22’48.0″ У-100°17’24.0”/ 3 сарын 31-ний өдрийн 15:24 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газараар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22