Dark Light
Нийгэм | 2021-04-01

Баян-Өлгийн нутгаар 4-р сард олон жилийн дунджаас их хур тунадас орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн хугацаанд олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөв ажиглагджээ.

Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим нутгаар хур тунадас орно.

Агаарын температур олон жилийн дундаж орчим байна. Нэг, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3-8 хэмээр хүйтэрнэ.

Салхины хурд ихэнх хугацаанд 5-10 м/с байна. Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр 18-20, зарим үед 24 м/с-д хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурах ажээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16